Үндсэн агуулга руу шилжих
Гурван Хушт Фүүдс

РЕСТОРАН · КАТЕРИНГ · 2009 ОНООС

Өдөр бүр шинээр бэлтгэсэн хоол

Кремль ресторан — 2017 оноос хойш Улаанбаатарт. Мэргэжлийн тогооч нар, стандартын дагуу бэлтгэсэн цэс.

17

жилийн тасралтгүй үйл ажиллагаа

8

ISO / MNS гэрчилгээ

1,000+

ажилтантай байгууллагад үйлчилнэ

250+

үйлчлүүлэгч / өдөрт нэг талбайд

Гурван Хушт Фүүдс хамт олон

Бидний тухай

About us

Манай хамт олон 2009 оноос хойш нийтийн хоол үйлдвэрлэл, ресторан, зоогийн газар, катеринг, кемпийн үйлчилгээний чиглэлээр 17 жилийн турш мэргэжлийн түвшинд, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид төр болон хувийн хэвшлийн 10 орчим байгууллагатай хамтран ажилчдын хоол үйлдвэрлэл, катеринг, цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлж, Улаанбаатар хот, Өмнөговь болон Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэрлэлтийн төслүүд дээр амжилттай, тасралтгүй хамтран ажиллаж ирсэн туршлагатай.

ЧАНАР БОЛ ҮҮРЭГ, ИТГЭЛ БОЛ ҮР ДҮН

Эрхэм зорилго

Бид чанарыг үүрэг хариуцлага гэж үзэн, үйлчилгээний бүх шатанд стандарт, сахилга, хяналтыг баримталж, итгэлийг бодит үр дүнгээр нотолдог байх болно.

Алсын хараа

Монголын нийтийн хоол, катеринг үйлчилгээний салбарт хэрэглэгчдийн хамгийн итгэлтэй, тэргүүлэгч компани болох.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжЭрүүл хүнсМэргэжлийн багЧанарын өндөр стандартНайдвартай үйлчилгээ

Манай хүчин чадал

Our Capability

Манай байгууллага нь 300–1000 ажилтантай байгууллагад нэгэн зэрэг үйлчилгээ үзүүлэх чадвартай боловсон хүчинтэй. Мөн уурхайн төслийн хүрээнд өдөрт 250 гаруй үйлчлүүлэгчид 50 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

01

Олон жилийн туршлагатай мэргэжлийн баг хамт олон

02

Стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, гал тогооны орчин

03

Эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын өндөр шаардлага

04

Хэрэглэгчийн хэрэгцээ, арга хэмжээний онцлогт тохируулсан катеринг шийдэл

Нэгдсэн менежментийн тогтолцоо

Integrated Management System

Стратегийн зорилго ба үйл ажиллагааны тасралтгүй байдал

«Гурван хушт фүүдс» ХХК нь хэрэглэгчийн шаардлагыг тууштай хангах, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөх замаар уул уурхайн катерингийн салбарт тэргүүлэгч байр сууриа бататгана. Бид үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахын тулд чадварлаг хүний нөөц, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, сургалт хөгжлийн хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг.

Манай амлалт: чанар, аюулгүй байдал, байгаль орчин

Бид нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд дараах үндсэн зарчмуудыг баримтална:

  • Чанарын удирдлага: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлсэн, салбарын шилдэг туршлагад суурилсан цогц үйлчилгээг үзүүлдэг.
  • ХАБЭА: Эрсдэлээс урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлж, зөв хандлагатай ажилтнуудынхаа манлайлал, оролцоонд тулгуурласан эрүүл, аюулгүй ажлын байрыг баталгаажуулна.
  • Байгаль орчны хариуцлага: Үйл ажиллагаа бүртээ экологийн сөрөг нөлөөллийг бууруулахыг ажилтан бүрийн өдөр тутмын үүрэг, хариуцлага болгон мөрдүүлнэ.

Тасралтгүй сайжруулалт ба хяналт

Бид нэгдсэн менежментийн тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор дотоод болон хөндлөнгийн аудитыг тогтмол гүйцэтгэж, үр дүнд суурилсан тасралтгүй сайжруулалтыг тогтмол хийж ажиллана.

Хаана үйл ажиллагаа явуулдаг вэ

Our Coverage

Улаанбаатар

Төв оффис, Баянзүрх дүүрэг · ресторан, сургуулийн цайны газрууд

Өмнөговь — Цогтцэций сум

Цагаанхад · уул уурхайн катеринг, кемпийн үйлчилгээ

Сэлэнгэ — Баянгол сум

Хөдөө аж ахуйн төслийн катеринг үйлчилгээ

Бид юу хийдэг вэ?

What we do?

Хэрэглэгчийн хэрэгцээ, арга хэмжээний онцлогт тохируулсан цогц шийдэл.

Нийтийн хоол үйлдвэрлэл

Стандартын шаардлага хангасан гал тогооны орчинд өдөр тутмын хоол үйлдвэрлэл.

Ажилчдын хоолны үйлчилгээ

300–1000 ажилтантай байгууллагад тасралтгүй, цагийн хуваарьт нийцсэн үйлчилгээ.

Катеринг, кемпийн үйлчилгээ

Уул уурхай, хөдөө аж ахуй, тээврийн төслүүдэд талбай дээр байрлан үйлчилнэ.

Ресторан

2017 оноос Кремль рестораны үйл ажиллагаа — олон нийтэд нээлттэй үйлчилгээ.

Цэвэрлэгээ, талбайн үйлчилгээНЭМЭЛТ

Кемпийн байрны цэвэрлэгээ, ариутгал, засвар үйлчилгээг катерингтэй хамт нэг гэрээгээр.

Нэгдсэн менежментийн тогтолцоо

Integrated Management System

Дотоод болон хөндлөнгийн аудитыг тогтмол гүйцэтгэж, үр дүнд суурилсан тасралтгүй сайжруулалт хийдэг.

ISO 9001

Чанарын удирдлагын тогтолцоо

ISO 45001

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо

ISO 14001

Байгаль орчны менежментийн тогтолцоо

ISO 22000:2019

Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

HACCP

Аюулын шинжилгээ, эгзэгтэй цэгийн хяналт

MNS 6885:2020

Катерингийн үйлчилгээнд тавигдах стандарт

MNS CAC RCP 3-9:2011

Бараа бүтээгдэхүүний хадгалалт, аюулгүй байдлыг хангах стандарт

MNS 4945:2019

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах стандарт

Хэн бидэнтэй ажилладаг вэ

Эрдэнэс Таван Толгой ХК
Монголиан Стандарт Девелопмент групп ХХК
Хос Түрүү ХХК
Эм Жи Өү Транс ХХК

Холбоо барих

Contact us

Асуулт, санал хүсэлт эсвэл байгууллагын катерингийн талаар бидэнд бичнэ үү.

Хаяг

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, хилчин 25 тоот

И-мэйл

info@ghf.mn

ghf.mn